http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан-Уул аймгийн 10 өрх шинэ гэртэй боллоо
2021.11.01
Орон нутгийн хөгжил

Дархан-Уул аймгийн 10 өрх шинэ гэртэй боллоо

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /2021.10.31/-ны өдөр Дархан-Уул аймгийнхаа 10 өрхөд 5 ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Дээрх 10 өрхөд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ажилтан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч, 4 дүгээр сургуулийн үйлчлэгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэн, өрх толгойлсон ээж гээд амьдралынхаа төлөө тэмцэж яваа иргэд багтаж байгаа юм.

Гишүүний зүгээс өргөө цагаан гэртээ өнөр бүлээрэй аз жаргалтай, эрүүл энх амьдрахыг хүсэн ерөөе. Мөн аймаг, сумын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, багийн дарга нараа талархал илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ