http 230
Цахим хэлэлцүүлэг болж байна
2021.10.07
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Цахим хэлэлцүүлэг болж байна

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан

“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 42 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах аргачлал”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн зааврын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн чиг үүргийн хүрээнд нөхцөл байдлын дүн шинжилгээг хийсэн. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газраас “Нөхцөл байдлын дүн шинжилгээ” цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


Уг цахим хэлэлцүүлэгт Улсын бүртгэлийн байгууллагын газар, хэлтсийн дарга, албан хаагчид оролцож байгаа бөгөөд мөн улсын бүртгэлийн байгууллагатай хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн зүгээс улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт хамааралтай асуудалд саналаа өгч, хэлэлцүүлэх бүрэн боломжтой юм.

“Нөхцөл байдлын дүн шинжилгээ” цахим хэлэлцүүлгийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нээж, Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга Т.Гантөмөр удирдан чиглүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ