http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.14
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Монгол Улсын хөгжил уул уурхайгаас шууд хамааралтай

 Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Төсөвтэй нилээн сайн танилцлаа. 2022 оны зардал нь 18,1 ихнаяд төгрөг. Тэнцвэржүүлсэн орлого нь 15,7 ихнаяд төгрөг. Төсвийн алдагдал нь 2,4 ихнаяд, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 5,2 хувь, орлого өмнөх оныхоос 3 ихнаяд төгрөгөөр нэмэгдэж байгаа юм байна. Татвар нэмэхгүй гэсэн байна. 

10 ихнаядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүн  эдийн засагт  хэр туссан бэ? Монголын хөрсөнд химийн үелэх системийн 111 элемэнтийн 80 орчим нь байгаа. 2,5 ихнаяд доллараар хэмжигджх баялагтай. Монгол Улсын хөгжил уул уурхайгаас шууд хамааралтай. Баялагын менежментийг яаж хийж байгаа вэ? Ашигт малтмалыг боловсруулж гаргах чиглэлээр яаж тусгасан бэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав.

ШИНЭ МЭДЭЭ