http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хөтөл хорооллоо ногоон болгоцгооё аян" амжилттай боллоо
2021.09.06
Орон нутгийн хөгжил

"Хөтөл хорооллоо ногоон болгоцгооё аян" амжилттай боллоо

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилсан Ногоон Дархан хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын Малчин багийн иргэд "Хөтөл хорооллоо ногоон болгоцгооё аян"-ыг өрнүүлсэн билээ.

Энэхүү аяны үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, Г.Дамдинням, Сангийн сайд Б. Жавхлан нар таван төрлийн 800 ширхэг суулгацыг зохион байгуулагчдад хүлээлгэн өгсөн юм. Энэ суулгацыг иргэд өөрсдөө 100 хувь арчилж ургуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулан нийт 160 өрхөд хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн хавар зохион байгуулж байсан. Харин өнөөдөр малчин багийн иргэд модоо 100 хувь арчилж ургуулж чадсан байна.

ШИНЭ МЭДЭЭ