http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Тусламж үйлчилгээний шинэлэг систем, үйлчилгээг хөгжүүлэх нь" төсөлд Герентлогийн төв шалгарлаа
2021.09.02
Эрүүл мэнд

"Тусламж үйлчилгээний шинэлэг систем, үйлчилгээг хөгжүүлэх нь" төсөлд Герентлогийн төв шалгарлаа

2016 онд УИХ-ын 43 дугаар тойргоос буюу Дархан-Уул аймгаас гишүүнээр сонгогдон ажилласан Б.Баттөмөр гишүүн өндөр настан, ахмадуудад асрамж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх газар нэн шаардлагатай байгааг анзаарч 2019 оны улсын төсөвт 1,6 тэрбум төгрөгийг тусгуулан орон нутагт анх удаа Ахмад настны асрамж, халамж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх "Геронтологийн төв"-ийг байгуулахаар шавийг нь тавьж байсан юм.

Улмаар 2020 оны улсын төсөвт 500 сая төгрөгийг тусгуулж тус төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэлүүдээр хангах ажлыг хийсэн билээ. 

Тэгвэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг систем, үйлчилгээг хөгжүүлэх нь төслийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Монгол улсын хэмжээнд 3 газрыг сонгосны нэгд Герентлогийн төв шалгарсанд баяртай байгаагаа тойргоос сонгогдсон гишүүн Б.Баттөмөр илэрхийллээ.

2021.08.30-ны өдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамираар ахлуулсан ажлын хэсэг Ахмадын хөгжлийн төвтэй танилцаж, төслийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагаа, хэрэгжилт болон ажлын төлөвлөгөөний талаар цахимаар хуралдаж төслийн нээлтийг хийлээ.

Дархан хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, авьяас чадвар, бие сэтгэлээ харамгүй зориулсан 11 мянга гаруй ахмад настан тус аймагт амьдарч байна. 

Дархан-Уул аймгийн ахмад настнууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, тойргоос сонгогдсон Улсын Их хурлын гишүүн Б.Баттөмөр нарын идэвхтэй дэмжлэг, санал, санаачилга, оролцоонд тулгуурлан олон ажлыг хийж гүйцэтгэсний нэг нь энэхүү Геронтологийн төв юм.

ШИНЭ МЭДЭЭ