http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.07
Хүний эрх

Б.Баттөмөр: Хүний эрхийн чиглэлээр анхаарч ажиллах ямар конвенцийн зүйл заалт байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

  • Бид дэлхийн хэмжээнд ОУБ аас гаргасан хүний эрхтэй холбоотой баримт бичиг баталж ирсэн. Хэд хэдэн асуулт байна.
  • Хүний эрхийн хэдэн конвенцид нэгдээд байна. Өмнө нь батлагдсан баримт бичгийн хэрэгжилт ямар байна, тоо байгаа юу?
  • Огт хэрэгжээгүй зүйл заалт бий юу? Хүний эрхийн чиглэлээр анхаарч ажиллах ямар конвенцийн зүйл заалт байна.
  • Гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилт манайд ямар байдаг вэ? Ямар дүгнэлт авдаг вэ?
  • Хүний нийгмийн өмнө, иргэд, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэгтэйгээ хүний эрх хэр зохицож байна вэ? Тоо баримт бий юу?

Түүний асуултад ХЗБХ-ны дарга С.Бямбацогт хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ