http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмч, ажилтнуудтай УИХ-ын гишүүн Д.Батлут нэр бүхий гишүүдийн хамт уулзлаа
2021.07.07
Эрүүл мэнд

Эмч, ажилтнуудтай УИХ-ын гишүүн Д.Батлут нэр бүхий гишүүдийн хамт уулзлаа

/2021.07.06/-ны өдөр суулт зарлаж буй эмч, ажилтнуудтай УИХ-ын гишүүн Д.Батлут нэр бүхий гишүүдийн хамт уулзлаа.

Эрүүл мэндийн салбарынхан маань хэцүү нөхцөлд ажиллаж байгаа нь үнэн. Цалин, хөлс бага байгаа нь ч үнэн. Уг нь УИХ-аас баталсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж, сайн ажилласан байгууллагын эмч, ажилтнууд өндөр цалин авах тогтолцоог бий болгох заалтууд бий. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.

Иймд УИХ-аас хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа суулт зарлаж буй эмч, ажилтнуудтай уулзах үеэрээ хэллээ. Түүнчлэн тэдний тавьж буй шаардлагыг ч ажил хэрэг болгох ёстой. Тиймээс УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч аль болох боломжит хувилбараар асуудлыг шийдвэрлэх саналыг эмч, ажилтнуудад тавилаа.

ШИНЭ МЭДЭЭ