http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төрийн өмчийн компаниудын татвар төлсний дараах ашиг ямар байгаа вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Баттөмөр: 

2020 оны төсөвт ямар эрсдэл гарсан бэ? тодорхойгүй байна.Эрсдэлээ удирдахгүй бол эрсдэл биднийг удирдана.Эрсдэл хэлж ирдэггүй, хэнийг ч ялгадаггүй. Сүүдрийн эдийн засгийн мэдээлэл тодорхойгүй байна. 2020 оны татварын хууль ээлтэй байсан. Жилийн эцсийн тайлангаар 1 хувиар татвар төлсөн хэдэн компани байна. Төрийн өмчийн компаниудын татвар төлсний дараах ашиг ямар байна. юунд зарцуулж байгаа вэ? Энэ төсвийн гүйцэтгэлээс юу сурав. Манай экспортын бүтээгдэхүүний үнэ яагаад бага байгаа вэ? үр ашгийн дээшлүүлэх ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн төсвийн зарлагын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, ТББХ-ны дарга Ч.Хүрэлбаатар нар хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ