http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.28
Эрүүл мэнд

Ц.Сэргэлэн: Цар тахлын хүнд нөхцөл байдал удаан үргэлжилбэл цаашид ҮАБ-д нөлөөлнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Цар тахлын одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл эрүүл мэндийн сайд, мэргэжлийн байгууллагууд энэ гишүүдийн асуултад хариулж байгааг харахал байдал хүнд байна. Цар тахлын одоогийн энэ нас баралт, тархалтын энэ түвшин удаан үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд тэр дундаа хүн ам, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулж болзошгүй хэмжээнд хүрэх нь ойлгомжтой харагдаж байна. 

Цар тахлын тэргүүн эгнээнд тэмцэж байгаа эрүүл мэндийн байгууллагын чадавхи, тогтолцоог хэвээр нь хадгалж үлдэх зайлшгүй шаардлага байна. Хүний нөөцийн асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. 

Эрүүл мэндийн сайдын хэвлэл мэдээлэлд өгсөн байр суурьтай танилцсан. Эрүүл мэндийн ажилтны цалин хөлсийг нэмэх тал дээр дорвитой арга хэмжээ авна гэсэн байсан. Үүнд баяртай байгаа. Цаашид анхаарах нэг зүйл байна. Цар тахлын голомтод ажиллаж байгаад эрүүл мэндээрээ хохирсон хүнийг яах вэ? гэдгийг анхаарах хэрэгтэй. Бусад салбарынхан салбарын хуулиараа энэ асуудлаа шийддэг. 

Бусад төрийн албадуудтай адил эрхзүйн зохицуулалт хийх боломж байна уу? 

ШИНЭ МЭДЭЭ