http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.18
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: Соёл урлагийн байгууллагуудын санхүүжилтийн талаар хуулийн төсөлд орсон уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Энэ хууль 1996 онд батлагдсан хууль. Монгол улсын хөгжлийн олон гарцуудын нэг нь Монголын соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх үйл явц юм. Үндэсний түүх соёл, хэл, соёлоо хөгжүүлэх нь улс орны оршин тогтнох чухал дархлаа. Тогтвортой хөгжил 2030-д Монголын соёлыг жуулчны салбарын бодлоготой уялдуулж, үр ашгийн нэмэгдүүлэх талаар заасан байдаг. 21-р зууны иргэдийг төлөвшүүлэхэд соёлын өвийг дэмжих нь чухал гэж үзэж байгаа.

Соёл урлагийн байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол санхүүжилт. Өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахгүй байгаа. Хуулийн төсөлд энэ талаар орсон уу? Мөн орчин үеийн ШУ, технологийг нэвтрүүлэх, энэ салбарын хүмүүсийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, орчин үеийн урсгал чиглэлийн талаар, урлагийн шилдэг бүтээлийг улс худалдаж авах зэрэгт ямар бодлого баримтлах талаар хуулийн төсөлд тусгасан бэ?      

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болон ажлын хэсгийн бусад хүмүүс хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөр: Асуусан асуултандаа тодорхой хариулт авсангүй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Дамдинням хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ