http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Сэргэлэн: Хуулийн төсөл хэрэгжих хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01 болгох хэрэгтэй

УИХ-ын өнөөдрийн \2021.05.13\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Хуулийн төсөлд яагаад 7 сард тусгахаар заасан бэ? 2021 оны 1 сарын 1-ээс гэж тусгаж болоогүй юу? Цар тахлын ийм хүнд үед хойшлуулж болохгүй. Цар тахлын хуулиар нийгмийн даатгалын хувийг 7 сарын 01 хүртэл хойшлуулсан. Хойшлуулна гэдэг нь хэзээ нэгэн цагт төлнө. Хэн нэгнээс болоогүй энэ хүндрэлийг иргэд, баялаг бүтээгч аж ахуй нэгжүүдэд хүнд ачаа болж байгаа. Хуулийн хэрэгжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 01 болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

ШИНЭ МЭДЭЭ