http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.30
Хууль, эрх зүй

Д.Батлут: Хүүхдийн төлөө сангийн орлогын нөхцөл байдлыг тодорхой болгох хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут: 

Хүүхдийн төлөө бид анхаарах ёстой. Гишүүд олон санаа гаргаж байна. Гэхдээ энэ хуулийн зохицуулалтаар олох орлого нь хязгаарлагдмал байгаа учраас үйл ажиллагаан бас хязгаарлагдмал гэж харж байна. Гишүүд байгалийн баялгаас хүртэх, архи, тамхины онцгой татвараас авах зарчмаар орлого олох талаар санал хэлсэн. Уг нь улсын төсөвт энэ нь тодорхой хэмжээгээр ордог.

Үүнээс өөр зохицуулалт оруулах тал дээр анхаарах ёстой. Орлогын эх үүсвэрээ сайн шийдэж чадвал,хүүхдийн хөгжлийн талаар ярих боломжтой болно. Энэ хуульд хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг зохицуулалт орж байна гэж харлаа. Ирээдүйгээ харсан орлогын эх үүсвэрээ харсан зохицуулалтаа оруулаад явах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ