МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Улстөр

Д.Батлут: Дээд боловсролын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох вэ?

УИХ-ын чуулганы \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут: 

Л.Оюун-Эрдэнэ сайддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье. 

Дээд боловсролын тогтолцоо одоо ямар явж байна вэ? Үүнийг цаашид хэрхэн өөрчлөх санал бодолтой байна вэ? Өнөөдөр бид хөдөлмөрийн зах зээлийг гаргаж ирж чадаж байгаа юу? Ний нуугүй хэлэхэд дээд сургууль төгссөн гэсэн мөртлөө мэргэжлийн бус, олон залуучууд өөр ажил хийгээд явж байна. Мэргэжил, боловсролын үнэлэмж гэдэг зүйлийг шинэ түвшинд гаргаж ирэх шаардлага байна. Тийм учраас дээд боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Үүн дээр та ямар санал бодолтой байна вэ?

Шинжлэх ухааны салбар төдийлөн урагштай биш байна. Тэгэхдээ дэмжихгүйдээ биш. Төр засгаас тодорхой хэмжээнд дэмжиж байгаа. Цаашлаад бид шинжлэх ухааны салбараа яаж авч явах вэ? Таны гарган тавьсан Тогтвортой хөгжлийн бодлогын 2050 гэсэн бичиг баримт дээр 2021 он гэхэд ДНБ-ний нэг хувьд хүрэх хэмжээний зардалыг ШУ технологийн салбарт зарцуулна гэсэн байна. Өнөөдөр хэд байгаа билээ. Цаашдаа энэ бодлогын бичиг баримт дээрх зорьсон зүйлүүдээ хийж, хэрэгжүүлж явах уу? Нийгэмд өгөөжтэй төслүүдийг бид хэрхэн дэмжих вэ?

Оюутолгой гэж олон жил ярьж байна. Ялангуяа С.Ганбаатар гишүүн олон жил ярьж байгаа. Гэхдээ сонгуулийн өмнө гаргаж ирж ярьдаг юм. Энэ бодитой хийх ёстой ажлуудыг хийж явж байгаа гэж харж байна. Хүрэлсүх сайдын Засгийн газар бол Оюутолгойтой холбоотой асуудал дээр нилээн ахиц гаргасан. Одоо энэ шинэ Засгийн газар ахиц гаргах байх гэж найдаж байна. Энэ дээр тодорхой мэдээлэл, тайлбарыг иргэдэд хэлэхийг хүсэж байна.

Монгол Улс дотооддоо нефьтийн үйлдвэр байгуулах гээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Өчигдөр бид Байнгын хороон дээр ярилцсан. 

Түүний асуултанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ