http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.29
Улстөр

Б.Баттөмөр: Бид ухаалаг сайн бодлогоо гаргах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. 

Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Сайдаар томилогдож байгаа хүмүүст амжилт хүсэж баяр хүргэе. Бид Ардчилсан нийгмийг байгуулаад 30 жил өнгөрсөн. Бид хүрэх ёстой зорьсон зүйлдээ хүрч чадахгүй л байна. Гол нь бид хөгжлийн загвараа тодорхой болгоогүй. Одоо байгаа нь болохгүй байгаа юм. Бүгдийг хувьчил, Төр татвараа ав гэдэг. Бид ухаалаг сайн бодлогоо гаргах ёстой.

35 их наяд төгрөгийн өр төрийн байгууллагад бий. Ашигтай нь хувьд, ашиггүй нь төрд байгаа юм. Хамгийн түрүүнд хөгжлийн асуудал хариуцсан яамтай болох ёстой. Ерөнхий сайд намрын чуулганаар шийдүүлнэ гэж байна. Үйлдвэр худалдааны яамтай байх ёстой. Монголд хийж болох зүйлийг бид гаднаас авсаар л байна. Тиймээс энэ 2 яамыг бий болгох ёстой.

Боловсон хүчний бодлого сайжруулах шаардлагатай. Хийдэг чаддагийг нь ажиллуулах ёстой. Төрийн зохицуулалтыг сайн хийх ёстой. Үүнийг хэн сайн хийж байна тэр улс хөгжөөд байна.

Төсвийн орлого 11,8 их наяд. Үүнийг 15, 18, 20 болгомоор байна. Баялгийн менежментээ сайжруулмаар байна. Аман дээрээсээ баялагаа зардаг байдал Африкийн орнуудад л байна.

Эдийн засгийн төлөв их муу байна. Төсөвт тодотгол хийх ажил гарна. Үр ашиггүй зардлууд 2021 оны төсөвт их байна. Санхүүгийн тогтолцоог зкөв болгомоор байна. Эдийн засгийн 94% нь банкин дээр тогтож байна. Банк нь 40-60, хөрөнгийн зах зээлээ ч тэнцвэртэй болгох ёстой. Эдийн засгийн гол үзүүлэлтүүд муу байна. Өрийн төлөлтүүд ирээдүйд хүлээж байна. Хэрхэн төлөх вэ? гэдгээ тодорхой болгох шаардлагатай болжээ."

ШИНЭ МЭДЭЭ