МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.26
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Баттөмөр: Манайх газрын тосны хэдэн хувийг авдаг вэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Манай улсыг хөгжилд хүргэх үйлдвэр. Газрын тосны хэдэн хувь Монголд ногдож байна вэ? Хятадын талаас дутагдаж байгаа тосоо худалдаж авах зүйл яригдсан уу? Эргэн тойронд нь манайхан газрын тос хайдаг гэж сонссон. Монголчууд газрын тос эрж хайж олсон зүйл байна уу?

Энэ үйлдвэрт 2000 гаруй дүрэм, журам нутагшуулна гэсэн байна. Монгол хэл дээр орчуулах ажилд их хугацаа орох нээ. Ямар ажил хийгдэж байна вэ? Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж байгаад орхигдсон. Энэ Монголын төрийн бодлогод байна уу?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 

Газрын тосны эрэл хайгуулд маш их өртөгтэй. Иймд бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж байдаг. Өөрсдөө мөнгө гаргахгүй хайлтай хийлгээд, нийт тосны 26 хувийг авдаг. Тухайн компани зардлаа төлсний дараа хувиа өсгөөд явдаг. Хайгуулийг 33 талбай дээр ажиллаж байна. Дарханы үйлдвэрийн талаар ярилцаад явж байна.

ШИНЭ МЭДЭЭ