http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.22
Улстөр

Б.Баттөмөр: Хуулийн хэрэгжилтэнд нэгтгэж хяналт тавьдаг газар байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгоход хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санал, санаачлага гаргаад бусад байгууллагаас санал авч, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж оруулж ирэх ёстой. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх ялангуяа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хууль бараг орж ирээгүй байна.

2020 онд 220 хууль оруулж ирэхээс 96 хуульд өөрчлөлт оруулсан. Төлөвлөсөн хувьдаа яагаад хүрэхгүй байна. Хуулийн хэрэгжилтэд нэгтгэж хяналт тавьдаг газар байна уу? Эдийн засгийн эрүүл бүтэц гэж авч үзвэл Монголын эдийн засгийн 90 гаруй хувь банкан дээр төвлөрч байна. Санхүүгийн зах зээлийг зөв бүтцэд оруулах, хүнд үйлдвэрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр хэрхэн анхаарах вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Сүүлийн 30 жил манай улс бодлоготой ч юм шиг, бодлогогүй ч юм шиг явж ирсэн. Үүнийг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хөгжлийн бодлоготой болж байгаа. Хөрөнгийн зах зээлтэй холбоотой Тогтоолын төсөлд хууль орж ирж байгаа. Ингэснээр хөрөнгийн зах зээл хөгжинө гэж харж байна. Шүгэл үлээгчийн тухай хууль бас орж ирнэ.

ШИНЭ МЭДЭЭ