МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Судалгаанд үндэслэн 20 өрхөд нүүрс, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн өглөө
2020.11.15
Орон нутгийн хөгжил

Судалгаанд үндэслэн 20 өрхөд нүүрс, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн өглөө

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ажлын алба гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд зорилтот бүлэг рүү чиглэсэн ажлыг хийлээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 1200 орчим тусламж шаардлагатай өрх байна гэсэн судалгаа гарчээ. Өдөр бүр тодорхой хуваарийн дагуу аймаг, сумын онцгой комисстой хамтран иргэд, ААНБ-ууд тусламж хүргэж байна.

Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр судалгаанд үндэслэн эхний ээлжний 20 өрхөд нүүрс, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн өглөө. Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхүүдэд гишүүний ажлын албаны дарга Г.Батбаяр, Дархан сумын онцгой комиссын гишүүн Л.Чинзориг харъяа багийн дарга нарын хамт явж хүлээлгэн өглөө. Сумын онцгой комиссын гаргасан судалгаанд үндэслэн тусламжид хамрагдсан айл өрхийг давхардуулахгүй байх үүднээс хуваарь гарган бүртгэл хийсэн.

Цаашид нь энэхүү зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Дархан-Уул аймгийн 27 СӨББ буюу цэцэрлэгүүдэд нийт 15 сая төгрөгийн үнэ бүхий агаар цэвэршүүлэгч кварцан гэрэл олгох, Геронтологийн төвийг гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал хүндэрсэн үед, эмчилгээний төвийн зориулалтаар ашиглах бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ