2020.06.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Залуу инженерүүдийнхээ үгийг сонслоо
Монгол улсын цаашдын чиг хандлага дэлхий нийтээ дагаад шинжлэх ухаан, технологи, инноваци дээр тулгуурлан явна гэдэгт би итгэдэг. Түүний төлөө ч зорьдог.
Монголын залуу инженерүүдийн холбооноос зохион байгуулсан "ҮГЭЭ ДАЙЯ" уулзалтанд оролцож үйлдвэржилт, технологи, инновацийн талаар ярилцлаа. Монгол улсад өөрчлөлтийг болгосон "Таван толгой түлш" ХХК-иас эхлээд ШУТИС, ХААИС, ҮБХИС-ийн инженерийн сургуулиудын багш судлаачид, "ДЦС-4 ТӨХК", "УБЦТС ТӨХК", "Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК"-ний инженерүүд, уул уурхайн олон компаниудын инженерүүд гээд салбар салбарын залуу инженерүүд оролцлоо.
Өнгөрсөн жил Төрийн ордонд эдгээр залуустайгаа хамтран "Залуу инженерүүдийн үндэсний чуулган"-ыг зохион байгуулж байсан билээ. Монгол орны хөгжлийн хөдөлгөгч гол хөдөлгүүр нь инженерүүд, тэдний оюунаас урган гарсан бүтээлүүд байх болно.
Шинжлэх ухаанч Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!
ШИНЭ МЭДЭЭ
ИРГЭНЭЭ ХАМГААЛДАГ “E-Mongolia 4.0
2024.05.08
800 ГАРУЙ ЭМНЭЛЭГ МЭДЭЭЛЛЭЭ СОЛИЛЦОЖ ЭХЭЛЛЭЭ
2024.04.11
Н.Учрал: Технологиор л бид авлигыг устгана!
2024.04.04
ШҮҮХ БАЙГУУЛЛАГА ЦАХИМ ШИЛЖИЛТЭД БЭЛЭН БАЙНА
2024.04.04
Эмийн жор цахимжлаа
2024.04.01