МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Н.Учрал: Хамтын удирдлагын байгууллагаа мэргэжлийн нэгдсэн холбоо гэж явбал илүү хүчтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Эдийн засгийн төрөлжүүлэх гол салбар бол соёлын салбар болсон байна.  Тийм учраас соёлын тухай хууль гэхээсээ илүүтэйгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг оруулж ирж байгааг бол би дэмжиж байгаа. Энэ хууль Их хурал дээр нэлээдгүй удлаа 2019 онд тухайн үед яг энэ уран бүтээлч нар нэгдээд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг санаачлаад би өргөн барьж байсан юм. Тэгээд тухайн үед энэ оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулах хууль бол батлагдсан. Энэ хууль дээр саяын энэ зарчмын зөрөөтэй санал дээр нөгөө дахин найруулахад чиглэл өгсөн 8 дугаар заалт буюу оюуны өмчийн хуулийн 17.2-т заасан нөгөө дагнан байгуулсан объектын төрлийн зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигч олонхыг нэгтгэсэн байна аа гэдэг заалт дээр бол анхаарах шаардлагатай гэж зүгээр саналаа хэлмээр байна. Оюуны өмчийн хуулиар бол 2 агуулгыг хуульчилж өгсөн. Нэгдүгээрт бол  материаллаг бус баялгийг үнэлэх анхны үнэлгээний тогтолцоог бий болгож өгсөн үүнийг мэргэшсэн үнэлгээчдийн байгууллага үнэлээд. Тэр трейд марк буюу барааны тэмдгээр зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан тэр уран бүтээлийг банканд барьцаанд тавиад зээл авах уран бүтээлийн хийх бололцоог бол үүнээс олгосон, үгүйгээр өнөөдөр нэг уран бүтээлч нарын нэг зүгээр нэг хөгжим хэрэгсэл нэг ширээ сандлыг нь үнэлчхээд энэ продакшн хэдэн төгрөгийн  үнэлгээтэй юм та нар олон улсад өрсөлд өө гэвэл энэ бол бодит үнэлгээ биш байхгүй юу. Жишээ нь одоо энэ Чука ах, хөгжмийн зохиолч  Өлзий-Орших ах нарын уран бүтээлийг зүгээр нэг студид байгаа тоног төхөөрөмжөөр нь үнэлээд олон улсад өрсөлд гэж хэлэх нь утгагүй. Тэгэхээр зохиогчийн эрхийн гэрчилгээгээр үнэлэгдсэн дууг дээрээс нь тэр тренд марк буюу барааны тэмдгийг нь үнэлээд тухайн компанийн дүрмийн санг л одоо өсгөх ийм л бодлогыг оюуны өмчийн хуулиар хийсэн. Тэгэхээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль бол оюуны өмчийн хуулийг амилуулахад тодорхой хувь нэмрээ оруулах ёстой. Баттөмөр гишүүний ахалсан тэр мэргэжлийн холбооны хууль гарсантай холбогдуулаад одоо энэ хуульд заасан хамтын удирдлагын байгууллага бол мэргэжлийн холбоо болж эхэлнэ. Соёлын салбарт нэг л мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдана тухайн мэргэжлийн холбоо өөрөө асуудлаа шийддэг өөрөө тендер, үнэлгээ хороонд нь ордог тэр байгууллага дүгнэлтүүдээ өгдөг ийм зөв тогтолцоо руу  шилжих ёстой. Тийм учраас хамтын удирдлагын байгууллагаа мэргэжлийн нэгдсэн холбоо гэж явбал илүү хүчтэй байна аа үүнийг ажлын хэсэг анхаарна уу гэж хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ