МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Технологиор л бид авлигыг устгана!
2024.04.04
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал: Технологиор л бид авлигыг устгана!

Чингэлтэй дүүргийн бүх хороо буюу 24 байршилд Төрийн “Хурдан” үйлчилгээ нэвтэрч байна. Ингэснээр тус дүүргийн иргэд төрийн 71 байгууллагын 400 гаруй үйлчилгээг гэртэйгээ ойр хорооны байр дээрх “Хурдан” цэгээс авах боломжтой болж буй юм.

Энэ тухай УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд Н.Учрал: "Төр иргэддээ очиж үйлчилдэг зөв хандлагыг төрүүлэхийн төлөө хамтран ажиллах гэж л энэ үйлчилгээг нээж байгаа юм. УИХ дээр сая 109 хуулийн өөрчлөлт хийсэн. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 8 үйлчилгээ цахимжлаа. Шат дараатайгаар орж байгаа. И Монгол дээр байгаа жолооны үнэмлэхийг хууль хяналтын байгууллагууд шууд хараад явуулдаг болсон. Яг түүн шиг аль ч нотариат дээр байгуулсан гэрээ 1 жилийн хугацаанд иргэн регистерийн дугаараа хийгээд ороход хадгалагддаг болсон. Танаас ямар ч бичиг баримт нэхэхгүй. Төр иргэдээсээ элдэв бичиг баримт нэхэж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй болж байна.

Иргэдээс ирдэг санал хүсэлт дунд төрийн хүнд суртал, чирэгдлийг бууруулах асуудал эхний 5 байранд тогтмол явж ирсэн. Тийм учраас төрийн хүнд сурталтай тэмцэх яам бол ЦХХХ-ы яам. Төрийн хүнд суртал, авлигатай тэмцэх ажлыг иргэдийн хамт хийнэ. Технологиор л бид авлигыг устгах юм байна.

Хүн байгаа цагт набор чихэр барьдаг цаг үргэлжилсээр байх болно. Технологиор дамжуулж компани байгуулаад, үйлчилгээгээ авдаг болсон цагт хүнд сурталууд бүгд буурна. Хамгийн ойр хороондоо очоод үйлчилгээгээ аваад, хэрэв хороон дээр хүнд суртал байгаа бол бидэнд хандах боломжтой. И Монгол нээгдсэнээс хойш 3 жилийн хугацаанд Дэлхийн банк, АХБ-ы судалгаагаар нийтдээ 500 тэрбум төгрөг хэмнэсэн гэдэг тоо гарсан. Цаасан хэрэглээ, унааны зардал, цалин хөлс гээд хэмнэлтүүд гарч байна.

Анх 100 төрлийн үйлчилгээ л авдаг байсан бол одоо 1200 үйлчилгээг авах боломжтой болсон. Хурдан цэг дээр 470 орчим үйлчилгээ үзүүлж байгаа. Өмнө нь хороо бүр дээр улсын бүртгэгч суудаг байсан. Одоо байхгүй. Гэсэн ч үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Яагаад гэвэл "Хурдан" цэг орсон. Цаашдаа хороон дээр ирдэг ачааллыг бууруулахгүй бол төрийн албан хаагчид бүх үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй.

Төрийн үйлчилгээн дээр, хороон дээр үүсээд байгаа түгжрэлийг задлахгүйгээр иргэдийн бухимдал арилахгүй.

Мөн шуудангийн компани төрийн операторын үйлчилгээг үзүүлж байна. Мобиком, юнитель, жи мобайль, скайтель гээд үүрэн сүлжээний компаниуд дээр гар утасны төлбөрөө төлөх гээд орохдоо гадаад пасспортоо захиалдаг болгочих гэж байна. Ингээд хувийн хэвшилтэй хамтраад төрийн үйлчилгээг либералчилья. Ингэж төр чадварлаг, цомхон багтай ажилладаг болж, ачааллаа бууруулна. " гэв.

ШИНЭ МЭДЭЭ