МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.09.06
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Баттөмөр: Төсөлд Дубайн гэрээг цуцалж, ашиггүй заалтуудыг хасах санал орсон байгаа

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж буй. Үдээс өмнөх хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар чуулган 15.00 цаг хүртэл хойшилсон.

Тэгвэл энэ УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Оюутолгой компанийн Аудитын дүгнэлт гарсны дараа УИХ-аас Ажлын хэсэг гарган, тодорхой дүгнэлтүүдийг гаргасан. Уг дүгнэлт дээр ажиллах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Ажлын хэсэг өмнө нь хэд хэдэн удаа хуралдаад Тогтоолын төслөө бэлэн болгочихсон. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа учир өөр асуудлыг хэлэлцэх боломжгүй. Хоёр дахь хэлэлцүүлэг дууссаны дараа ойрын хугацаанд УИХ-ын чуулганд оруулж ирнэ. Нийт 20 гаруй төсөл байгаа. Нэгдүгээрт, 2008-2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээнд Монголын талд ашиггүй заалтуудыг эргэж харах, Дубайн гэрээг цуцлах санал орсон байгаа. Тухайлбал, Дубайн гэрээг сайжруулж, Монгол Улсад ашигтай байдлаар өөрчлөх шаардлага тулгарсан. Гуравдугаарт, манай улсад нэн ашиггүй төлбөрүүдийг өөрчилж байгаа. Харин Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг өөрчлөх ёсгүй. Тэр хэвээр нь л чуулганд оруулна" гэв.

ШИНЭ МЭДЭЭ