
2025.02.26
Өмнөговь аймгийн Манлай сумаас улсын аварга малчин тодорлоо
Хурдан буяны хийморьтой аймгийн алдарт уяач, үндэсний бөхийн мэх бяртай аймгийн заан, Өмнөговь аймгийн Манлай сумын "Далай" багийн малчин Сугирын Батбаяр, түүний гэргий Уламбаярын Цогзолмаа нар энэ жилийн Монгол Улсын аварга малчдаар тодорлоо.
Буянт малынхаа үүлдэр угсааг сайжруулж, мах сүүний чиглэлийн үхэр сүрэг, Гурвансайхан үүлдрийн ямааг өсгөхөөс гадна хурдан удмын адуун сүргээ уяж сойн улс бүсийн баяр наадамд түрүү айраг хүртэж явжээ.
Отор нүүдэл хийж мал сүргээ чанаржуулах тал дээр түлхүү анхаарснаа ярьж байна. Улсын аварга болсон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан