
2025.02.25
БУУРЛААС ДАМЖСАН БУЯНТ НУТАГ ӨВГӨДӨӨС ӨВЛӨГДСӨН ЭРДЭНЭТ МАЛ СҮРЭГ
Ховд аймгийн Цэцэг сумын удам дамжсан залуу малчин Б.Ганболд “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” болж, шагналаа гардлаа.
Б.Ганболдын маань аав тэртээ 1989 оны могой жил улсын аварга малчин болж байсан бол 36 жилийн дараа буюу 17-р жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн босгон дээр Ганболд маань төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, аварга малчин болж байгаа юм.
Аавынхаа нутаглаж байсан буурин дээр буюу Ялаатын Ихэр хэмээх газар аварга маань шагналаа гардан авлаа.