2025.02.20
Завхан аймагт болж буй “Амар байна уу-2025” үзэсгэлэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан саатлаа
Завханчууд сар шинийн баярыг угтан “Амар байна уу-2025” үзэсгэлэн худалдаагаа дэлгэжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус үзэсгэлэнд саатаж, Тосонцэнгэлийн нэрс, аньс, Идэр, Тэлмэнээс ирсэн ааруул, идээ, Их-Уулын зүү ороосон, угалзтай монгол гутал гээд “нутгийн брэнд”-үүдийг сонирхсон байна.
Үзэсгэлэнд оролцож буй малчид, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчидтэй уулзаж, үйл ажиллагааных нь талаар ярилцаж амжжээ.
Монголчууд үндэснийхээ баяраар дотоодын үйлдвэрлэлээ түлхүү дэмждэг болсныг хэлж байлаа. Бүс нутагтаа хөдөө аж ахуйд суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг төрөлжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж буй хөдөлмөрч зон олондоо амжилт хүсье гэсэн юм.