УИХ-ын гишүүн Завхан аймагт ажиллаж байна
2025.02.17

УИХ-ын гишүүн Завхан аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Мандхай, Х.Болормаа нар Завхан аймгийн Тэс сумын ахлах ангийн сурагчидтай уулзаж, тэдний дуу хоолойг сонслоо.

Аймаг, сумдын ахлах ангийн сурагчдад ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах болсон нь хамгийн их хүндрэлтэй байгаа талаар хүүхдүүд хэлсээр байна. Салбарын сайдтай хэлэлцсэний үр дүнд уг журмын хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулахаар тогтлоо. Ингэснээр сурагчид суурь мэдлэгээ бататгаж, гүнзгийрэн судлах чиглэлээ төлөвлөх, бэлдэх боломжтой болох юм.

Тэс сумын сурагчид сургуулийнхаа халаалт, анги танхимын хүрэлцээний асуудлаас эхлээд сумын төвийн уурын зуухны утаа, хогийн цэгийн бохирдлыг ч хөндлөө. Тэс сумын хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар, хүний хөгжлийн цогцолбортой болох хүсэлтэй байна.

Орон нутгийн түвшинд шийдвэрлэж болохуйц асуудлуудыг Засаг даргад чиглэл өгч, хог шатаах зуух барьж, эрүүл орчинд амьдрах эрхийг нэн түрүүнд баталгаажуулахад анхаарч ажиллана гэв.