УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2024.09.24

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг өнөөдөр /2024.09.23/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд монгол хүүхдүүдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах талаар санал солилцов. Тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусний халдвараас сэргийлэх вакцины ач холбогдол, үр нөлөөний талаар мэдээлэл хуваалцав.

Мөн хүүхдийн эрхийг хангахад шаардлагатай, үр дүнтэй, тэгш байдлыг чухалчилсан нийгэм, эдийн засгийн бодлого боловсруулах, тэр дундаа сургууль завсардалтыг бууруулах, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, электрон тамхины хэрэглээг багасгах, хор уршгийг судлах зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn