2024.04.04

С.Амарсайхан: Иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

 УИХ-ын гишүүн С.Амарсайхан: 

Хуулийн төслийг дэмжиж байгаа баялагтаа Эзэн Монгол мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн өнөөдөр засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа юм. Үндэсний баялгийн сангийн ач холбогдол бол асар өндөр бидний өөрсдийн туулж ирсэн зам, ирээдүйн зорилго, энэ цаг үеийн хүндрэл бэрхшээлүүдийг нарийн эргэцүүлж, зэрэгцүүлж тооцож алсдаа тогтвортой хөгжлийг бий болгоход энэ Үндэсний баялгийн сан Монгол Улсад эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоно оо. Болзошгүй хямралт болон үзэгдэл аливаа уналт бүр цаашлах юм бол түүхий эдийн үнийн хэлбэлзлийг даван туулах санхүүгийн бат бөх суурь нөөцийг бүрдүүлнэ ингэснээр эдийн засгийг тогтворжуулна, улсын төсвийг эрүүлжүүлнэ. Санхүүгийн гэнэтийн хямрал цочролоос сэргийлэх ийм боломжийг бүрэн бүрдүүлэх юм байгаа юм.  2 дугаарт бол энэ сан бий болсноор Баялгийн олборлолт болон бусад түүхий эд эх үүсвэрээс олсон орлогын тодорхой хэсгийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ийм  гол зорилго байгаа. Ингэснээр хойч хойч үедээ эх орныхоо байгалийн баялгийн үр шимийг бодитойгоор үлдээх, хүртээх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ нь одоо гоё тогтвортой, тэгш, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох бидний нөгөө яриад байдаг асуудлыг бодит ажил болгох ийм боломжтой. 

3 дугаарт энэ манай улсад хөрөнгө оруулалтын ялангуяа дэд бүтэц нийгмийн асуудлууд тулгамдсан асуудал том төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэх ийм боломж бүрдэнэ. нэг эх үүсвэрээс хамааралтай байдаг төсөв алдагдалтай бол улсын эдийн засаг зогсдог төсөв нэмэгдвэл хүрэлцээгүй бүх зүйл дээр тараадаг ийм тархай бутархай эдийн засгийн бодлого ийм хэвшмэл байдлаас ангижруулна аа. ингэж байж бид энэ улс орны эдийн засгийг аливаа гадаад орчны хямрал цочрол тэгээд дотоод нөхцөл байдал байдлаас шалтгаалсан тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх ийм боломжууд бүрдэнэ. 

4 дүгээрт бол мэдээж Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах дэд бүтцийн төслүүдээ эрчимтэй богино хугацаанд хэрэгжүүлж, тогтвортой өсөлттэй, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох ийм зорилт бүрэн хийлгэчих юм байгаа юм өөрөөр хэлэх юм бол ажлын байр бий болно, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ бүүр цаашлах юм бол одоо энэ улс орны бүс нутаг олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ өөрсдийгөө таниулж оршин тогтнох тэр урт хугацааны эрх ашгийг хангана хамгийн сүүлд бол энэ Үндэсний баялгийн сангаас одоо эрүүл мэнд, боловсролын салбарыг хүртээмжтэй болгох, чанартай болгох, стандартдаа нийцсэн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж хүн төвтэй хөгжлийн бодлогын стратегиа эрчимтэй хөгжүүлэх ийм боломж нөхцөл бас бүрэн бүрдэнэ ээ гэж үзэж байгаа юм. Ингээд энэ бүхэн бол бидний амьжиргааны түвшинг дээшлүүлж улс орны орлогын тэгш бус байдлыг арилгах халах ийм чухал үр нөлөөтэй тэгэхдээ энэ дээр бас нэг зүйлийг анхаарах ёстой бид нар. Энэ баялгийн сан, Хөгжлийн сан, тогтвортой хөгжлийнх ч бай ирээдүй хөгжлийн сан ч бай аль аль нь энэ санхүүгийн, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалттай байх талаас 1 дүгээрт, 2 дугаар бол олон  улсын санхүүгийн байгууллага ижил төрлийн баялгийн сангийн бүтэц зохион байгуулалт, тогтолцоо, үйл ажиллагааны дүрэм, журам гээд зүйлүүдээ эхнээс нь маш тодорхой бөгөөд ойлгомжтой эзэнтэй эргээд хариуцлага тооцох зогсолтоо тодорхой болгож өгөхгүй бол дуртай нь гарч ирж дүрмийг нь өөрчилдөг дургүй үедээ хэрэгжилтийг нь зогсоодог болно.