2025.03.27

Б.Түвшин: Нүүрсний үнээ дэлхийн зах зээл дээр "чанартай" тогтоох шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

3-ыг цогцоор зарчимд Хил дамнасан төмөр зам, Нүүрсний худалдаа, Тавантолгой нүүрсний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн 3 зүйл тусгагджээ. Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг Нүүрсний худалдаанаас тусад нь авч үзсэний шалтгаан юу вэ. Нүүрсний худалдаа нь төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг дагаж орж байгаагаараа дэлхийн зах зээлийн үнээ чанартай тогтоогоод явах Монгол Улсын эрх ашиг хамгаалагдаж чадах уу. Төмөр замын бүтээн байгуулалт нэмэгдэхээр нүүрсний экспорт нэмэгдэх нь дамжиггүй. Хэлэлцээрт Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэмээн тусад нь оруулж ирж байгаа нь манай талын санаачилга мөн үү. Манай улсын эрх ашиг баттай хамгаалагдаж чадсан уу?

Түүний асуултад АҮЭБ-ын сайд Ц.Туваан хариуллаа