2023.05.05
О.Цогтгэрэл: 152 гэсэн тоог багасгаж, чанарт шилжүүлэх боломж байна уу
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Бид аливаа зүйлийг гоёчилж ярьдаг. Хэдхэн жилийн өмнө ҮХӨ-ийг бас л ингэж гоёоор ярьж байсан. Гэхдээ аливаа асуудлыг сайн, муу хоёр талаас нь яриад явах нь зөв. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт үндсэндээ хоёр утга санаа бүхий ганц өгүүлбэрээр орж ирж байна. Манай намын зүгээс хэд хэдэн чухал санал хүргүүлсэн, ороогүй байна. Эндээс тайлбар сонсож байхад дараа нь өргөн парламентын төлөөллөөр энэ асуудлыг шийднэ гэж байна. Миний хувьд эсрэгээрээ иргэдэд хэрэгтэй заалт эхлээд ороод дараа нь ҮХӨ-ийн асуудлыг ярих хэрэгтэй байсан. Гишүүдийн тоог нэмэхээс гадна, иргэдэд эрх нь шилжсэн асуудлыг ярих ёстой байсан юм. Өнөөдөр Монголхүү, Мөнх-Эрдэнэ нарын асуудлыг сайнаар шийдэх шийдэл оруулах ёстой байсан юм. Энэ ороогүйд харамсаж байна. АН-ын хувьд пропорциональ системийг дэмжсээр ирсэн.
Үүн дээр Ерөнхий сайдын байр суурийг сонсъё. Тооны хувьд АН болон төлөөллийн байгууллага зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Үүнд судлаач нар саналаа хэлээрэй. Техник, технологийн хөгжлөөр бүтээмжийг дээшлүүлж байгаа. Үүгээр хүний тоо нэмэхгүй шийдэх, шийдэл байна уу. Иргэдийн тоо 3 сая болсон, төлөөлөх боломж харагдахгүй байна гэсэн үндэслэл хэлж байгаа. Философид хүртэл тооноос, чанарт шилжинэ гэсэн үг бий. 152 гэсэн тоог багасгаж, чанарт шилжүүлэх боломж байна уу. үүний цанаа ШУ-ны үндэслэл бий.
Түүний асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06