2023.05.05
Ц.Даваасүрэн: Намын жагсаалтын ард олон нийтийн итгэлийг алдсан хүн гишүүн болж орж ирэх учраас, үүнийг дэмжихгүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Үндсэн хууль бол маш хариуцлагатай хандах ёстой зүйл. Энэ бол эрх мэдлийн дээд хязгаар учраас үүнийг хөдөлгөнө гэдэг эрх мэдлийн хуваарилалтыг өөрчилдөг, төр ард түмний гэрээ юм. Тиймээс төрийн, улс орны, иргэдийн хувь заяаны асуудал. Миний хувьд Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчилдгийг дэмждэггүй. Өнөөдөр би санал хэлнэ. Асуух зүйл байхгүй. Өмнө нь ч байр сууриа илэрхийлж байсан.
Нэгдүгээрт би, пропорциональ тогтолцоог дэмждэггүй. Намын жагсаалтын ард хүн сонгогдохыг дэмждэггүй. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс гадна тоо нэмж байгааг иргэд хэр хүлээж авах гэдэгт эргэлзээд буй. Үүнийг иргэд дэмжихгүй байгаа учраас.
2012 онд сонгууль явуулсан. Иргэд юу хэлсэн бэ гэхээр хаалгаар өшиглөөд гаргахаар тооноор ороод ирж байна гэсэн. Манайхан юу гэж яриад байгаа вэ гэхээр санал гээгдэж байна гээд буй. Энэ чинь сонин байна. Олон ургалч үзэлтэй зах зээлийн тогтолцоонд 100 хувийн санал авдаг гишүүн нэг ч гарч ирээгүй. Цаашдаа ч гарч ирэхгүй. Саналаа өгөөгүй хүн гишүүн болчихоор чинь гишүүн болгосны төлөө санал өгсөн олонх чинь дургүйцнэ шүү дээ. Бид санал өгөөгүй байхад хэдхэн хүн санал өгсний төлөө гишүүн болоод явж байна гээд. Энэ зөв үү? Санал гээхгүй гээд байгаа чинь.
Намын жагсаалтын ард гэдгийг янз бүрээр тайлбарлаж болно. Гэхдээ л янз бүрийн асуудалд холбогддог ард түмний итгэл алдсан хулгарууд ороод л ирнэ. Жишээлбэл энэ тогтолцоогоор намын нэрийн ард хүн байна гэжээ. Хүнээ дугуйлсан ч намын хувьд тооцогдоно гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэлээн хойно жагссан нэр хүндтэй нөхрийг ард түмэн дугуйллаа гэхэд намын эхэнд жагсчихсан муу нэртэй нөхөр гишүүн болчихож байгаа байхгүй юу. Энэ чинь байж болохгүй зүйл шүү дээ. Үүнийг анхаарах хэрэгтэй.
Мөн намууд төлөвшинө гээд байгаа юм. Муу улсууд намын жагсаалтын ард нуугдаад байхаар нам яаж төлөвших юм бэ. Ард түмний итгэл алдсан улс ахин гишүүн болохоор яаж ахин тэр намд итгэх юм бэ? 2024 оны сонгуулиар ард түмний итгэлийг алдсан нөхөр гишүүн болоод сууж байвал ард түмэн хэрхэхийг би мэдэхгүй байна. Нам ч, төр ч доройтно. Гишүүдийн тооны тухайд ард түмэн яаж хандахыг мэдэхгүй байна. Миний хувьд дургүй байна гэж бодож буй. Гишүүдийн тоог нэмэх асуудлыг иргэдээс сайн асуух хэрэгтэй.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06