Ерөнхий боловсролын 40 сургуульд физикийн хичээлийн хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө
Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар МУБИС-ийн дэргэдэх гарааны компанид физикийн хичээлийн сургалтын 240 нэр төрлийн хэрэглэгдэхүүнийг бүтээсэн. Эдгээр хэрэглэгдэхүүнийг ерөнхий боловсролын 40 сургуульд хүлээлгэн өглөө.
Мөн энэ тоног төхөөрөмж дээр ажиллах, ашиглах багш нарыг 2 өдрийн сургалтад хамруулж байгаа юм. Сурагчдыг физик, технологийн хичээлд сонирхолтой болгоход энэ хамтын ажиллагааны зорилго оршиж байна.
Энэ хэрэглэглэхүүнийг хичээл сургалтад ашигласнаар ЕБС физикийн хичээл илүү сонирхолтой, өгөөжтэй болно. Мөн импортоор өндөр үнээр авдаг байсан сургалтын багаж, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр дотооддоо үйлдвэрлэх боломжтойг харуулж чадлаа.
Хэрэглэгдэхүүн хүлээлгэж өгөх арга хэмжээний дараа МУБИС-ийн Математик байгалийн ухааны тэнхимтэй танилцлаа. Дээрх хичээлүүдийг хувийн сургуулиудын жишгээр зохион байгуулах, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, багшийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжин ажиллана.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.19