“Шар дарцаг” аян үргэлжилж байна
2022.10.31

“Шар дарцаг” аян үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/1291 дүгээр захирамжаар “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хооронд нэг сарын хугацаатай өрнүүлэх юм.

Тус аяныг есөн дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Нийтийн тээврийн газар хамтран зохион байгуулж байна. Аяныг зохион байгуулахтай холбоотойгоор НЗДТГ нь нийслэлийн ерөнхий боловсролын 400 гаруй сургуулийн захирал болон цэцэрлэгийн эрхлэгч нарыг хүлээн авч, танилцуулах уулзалтыг зохион байгуулсан.

Тус аян нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэжээ. Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, жолоочид дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn