Орхон аймаг, Жаргалант сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид “Дурсамжийн дэвтэр”-ийн аянд нэгдлээ
2025.04.18

Орхон аймаг, Жаргалант сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид “Дурсамжийн дэвтэр”-ийн аянд нэгдлээ

Орхон аймаг, Жаргалант сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид “Дурсамжийн дэвтэр”-ийн аянд нэгдлээ. Ингэснээр тус аянд нэгдсэн Хойд бүсийн 26 дахь сумын хүүхдүүд болж байна.

Тус төслийг Орхон аймаг дахь “Багшийн хөгжлийн гарц” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд “Өсвөр насанд тулгамддаг асуудал, түүнийг даван туулах арга зам” сэдвээр сэтгэлзүйч Д.Мөнхмаа чиглүүлэх сургалтыг сурагчдад орлоо.

Дурсамжийн дэвтэрийн аяныг өрнүүлснээр:

  • Төгсөх ангийн сурагчдад насан туршдаа хадгалагдах сайхан дурсамжийг бүтээж
  • Анги хамт олны уур амьсгалыг сайжруулах, бие биенээ улам сайн таньж мэдэх
  • Утасны хэрэглээг бууруулж, бүтээлч ажил, амьд харилцааг үүсгэх зэрэг сэтгэлзүйн олон талт ач холбогдолтой, нийгэмд чиглэсэн бүтээлч төсөл юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан