2022.04.07
Сэлэнгэ аймаг нийслэл хоттой хамтран ажиллана
Сэлэнгэ Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай албан уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Сэлэнгэ аймаг нийслэл хоттой дараах асуудлуудад хамтран ажиллах болсон байна. Үүнд:
-Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хамтран хэрэгжүүлэх,
-Инновацын чиглэлээр харилцан туршлага судлах,
-Аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хамтран ажиллах,
-“Намрын ногоон өдрүүд” үйл ажиллагааг нийслэл хотод зохион байгуулж, орон нутгийн үйлдвэрлэгчдийнхээ зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэх,
-Төрийн албан хаагчдад хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох сургалтуудыг зохион байгуулах,
-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчлан сэргийлэх ажлын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцжээ.