БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд 1052 иргэнээс захиа иржээ
Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг "Ёс зүйн жил" болгож зарласан. Энэ хүрээнд сургуулийн орчинд гарч байгаа ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар салбарын сайд өөрийн мэйл хаягаар дамжуулан санал хүсэлт хэлбэрээр захидал хүлээн авсан.
Тус захидлын аян 14 хоног үргэлжилсэн бөгөөд нийт 1052 иргэнээс мэйл ирсэн байна. Иргэд ёс зүйтэй холбоотойгоос гадна бусад асуудлаар санал ирүүлжээ. Захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлууд бүрт бодлогын шийдвэрүүд боловсруулж, арга хэмжээ авах болно. Мөн түгээмэл ирсэн саналуудын талаар эргэн мэдээлнэ гэдгээ Л.Энх-Амгалан сайд илэрхийллээ. Тэрээр захидал ирүүлсэн хүн бүрт талархал илэрхийлээд цахим захидлын аяныг тухайлсан сэдвийн хүрээнд улирал тутам өрнүүлнэ гэлээ.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.19