Их хотын зүрхэнд орших “Нууцлаг Цэцэрлэг” – Бивон
2021.12.10

Их хотын зүрхэнд орших “Нууцлаг Цэцэрлэг” – Бивон

Солонгосын ихэс дээдэс ордныхоо нууранд байрлах модон асарт байгалийн үзэсгэлэнд нүд баясан, тансаг зоогноос таашаал эдлэн таван мэдрэхүйгээ жаргаадаг байжээ. Энгийн иргэд бүү хэл дунд түвшний хэргэм зэрэгтэй түшмэдийг нэвтрэхийг хориглодог уг зоогийн асраа “Бивон” буюу “Нууцлаг цэцэрлэг” хэмээдэг ажээ. 

Үүний нэгэн адил Улаанбаатар хотын зүрхэнд орших “Нууцлаг цэцэрлэг” болсон “Бивон” рестораныг онцгойлон танилцуулахдаа таатай байна. Дэлхийд хоолны соёлоороо тэргүүлдэг Солонгос үндэстний хоолыг Улаанбаатарт “монголчлолгүй” нэвтрүүлсэн Бивон ресторан 10 гаруй жилийн туршид тасралтгүй хөгжиж, хоолны амт чанараа алдалгүй ирснийг үйлчлүүлэгчид нь онцгойлон магтдаг. 

2000 жилийн тэртээх Шилла гүрнээс улбаатай халуун ногоонд дарсан байцаа буюу Солонгос хоолны салшгүй хэсэг болсон кимчиг Бивон рестораны тогоочид өөрсдийн гараар бэлтгэн дарж, манду буюу баншны шанзыг рестораныхаа онцгой жороор бэлдэн чимхэж, хоол бүрт дагалдах хачир болох панчаныг өдөр бүрт шинээр нь бэлдэж үйлчилдэг. 

Бивон рестораны нэрийн хуудас болсон Doganitang буюу Борви тойгны шөлийг идэр залуу үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг 24 цагийн турш чанан, эрдэс бодисыг нь шөлөнд нь шингээн авч хийдэг. Ингэж бэлтгэсэн тойгны шөлөнд кальци, витамин В12, төмөр, витамин В6 өндөр хэмжээгээр агуулагддаг учир биед хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодисыг нөхдөг байна.

Тойгны шөл нь зөвхөн эрүүл мэндэд төдийгүй гоо сайханд ч хэрэгтэй төгс хоол болдог. Арьс, үс, хумсанд нэн хэрэгтэй коллаген агуулсан тойгны шөлөөр дамжуулж авсан коллаген, эрдэс бодис нь хэрэгтэй шим тэжээл бүхнийг нөхөөд зогсохгүй биеэс удаан хугацаанд шимэгддэг давуу талтай. Амтлах мэдрэмжийг баясгах тойгны шөлийг Бивонд Солонгосын уламжлалт жороор бэлтгэдэг. 



Сэрүүний үед биеийн тамир тэнхээ сайжруулахдаа Солонгосчууд оймын үндэстэй шөлийг хэрэглэдэг. Бивон рестораны ахлах тогоочийн зүгээс үхрийн мах, оймын үндэстэй халуун ногоотой Yugkeajang шөлийг намрын цэснээсээ онцгойлон санал болгож байна. Оймын үндсээр хоол хийж, дархлаагаа дэмжих Дорнын уламжлалт жорыг Солонгосчууд халуун чинжүүгээр баяжуулан өөриймшүүлж авсан түүхтэй. Солонгос оймын үндэст хоолны соёлын сонгодог жишээ нь үхрийн махтай Yugkeajang билээ. Хавар эртийн оймын үндсээр бэлдсэн Yugkeajang-ын амтыг мэдрэхийг хүсвэл Бивон рестораныг зориорой. 

Азийн хоолонд, тэр дундаа Солонгос хоолны халуун, аминдэмтэй, баялаг амтыг мэдрэхийг хүссэн танд Central Tower-ийн III давхарт байрлах “Нууцлаг цэцэрлэг” болсон Бивон рестораныг нүүр бардам, сэтгэл дүүрэн санал болгоё. 

ХАЯГ: УБ хот, СБД, 8 хороо, CENTRAL TOWER 3 давхар 303 тоот 

ЗАХИАЛГА АВАХ УТАС: 77400400

ФЭЙСБҮҮК ХАЯГ: Biwon Restaurant, Central Tower

Central Tower