"Cymbol diamond" шинэ салбарын нээлтийн СУПЕР хямдрал, урамшуулал эхэллээ
2023.06.30

"Cymbol diamond" шинэ салбарын нээлтийн СУПЕР хямдрал, урамшуулал эхэллээ

Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж, хайр сэтгэлийн бэлгэдэл болсон алмаз эрдэнийн чулуун үнэт эдлэлийн дэлгүүр “Cymbol Fine Jewelry” шинэ салбараа нээж, нээлтийн СУПЕР хямдрал, урамшууллаа зарлалаа.


Үзэсгэлэнт алмаз эрдэнийн чулуун гоёл үзэмж гоо бүсгүйчүүдэд жинхэнэ эр хүний сэтгэл зүрхний илэрхийллийн нандин бэлгэдэл бөгөөд бүсгүй таны гоо биед тансаг гоёл болдог. Алмаз эрдэнийн энэхүү үнэ цэнийг мэдэрч, таашаал авах боломжийг “Cymbol Fine Jewelry” үнэт эдлэлийн дэлгүүр, шинэ салбарын нээлттэйгээ хамтатган танд олгож байна. 

Сүхбаатарын талбайн зүүн талд Централ Тауэрийн 2 давхарт “CYMBOL Diamonds”, Зайсан Скүэрийн 2 давхарт “CYMBOL” үнэт эдлэлийн 2 салбар дэлгүүр нээгдэж байгаа бөгөөд Централ Тауэрийн 2 давхарт CYMBOL DIAMONDS салбараа нээж байгааг тохиолдуулан 7-р сарын 1-ээс 7-р сарын 8 хүртэл БҮХ загвартаа 30%-70% SUPER, бодит хямдрал зарлаж байна. 

  • Байгалийн болон ургуулсан алмазан шигтгээтэй тансаг загварууд
  • Сүйн бөгж, хуримын хос бөгжүүд
  • Трэнд болж байгаа загваруудаас хамгийн түрүүнд сонгож авах боломжийг олгож байна. 

Шинэ салбарын нээлтийн SUPER хямдрал долоо хоног үргэлжлэх бөгөөд нээлтийн худалдан авалт болгонд гарын бэлэгтэй, Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг бол ажлын үнэмлэхээ үзүүлээд худалдан авалтанд TDB logo-той ээмэг бэлгэнд авах боломжтой юм байна. 

Та яараарай. Мэдээж түрүүлж ирсэн нь СУПЕР сонголттой. 

Ядам хуруунаас зүрх хүртэл хайрын судас гүйдэг учир алмаз эрдэнийн бөгжийг ядам хуруундаа зүүж ирсэн эртний Египетчүүдийн түүх бий. Барууны болон Японы соёлд “Дурлалт бүсгүйнхээ гарыг гуйж буй эр хүн 2-3 сарын цалинтайгаа дүйцэх үнэ бүхий алмазан бөгж бэлэглэдэг” гэсэн бичигдээгүй хууль байдаг. Нэг ёсондоо, бэл бэнчинтэй хүнтэй сууж байгаа бол том алмазтай сүйн бөгжөөр өөрийн статусаа илэрхийлэх нь. 

“Эмэгтэй хүн эрдэнийн чулууны жижиг нь” хэмээн Монголчууд үздэг ч Барууны соёлын нүдээр харвал жижиг алмазан бөгжтэй сүйт бүсгүйн нөхрийн нэр хүнд тийм ч сайнд тооцогддоггүй аж.

Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө алмазан бөгжөөр сүй тавьдаг хосууд 10%-д хүрэхгүй байсан бол 20-р зууны сүүлээр гэхэд энэ тоо 80%-д хүрсэн нь дэлхийн алмазын топ олборлогч “DeBeers” компанийн зар сурталчилгаанаас үүдэлтэй гэдэг. Алдарт “DeBeers” компани 1930 онд эр хүн сүйн бөгжиндөө 1 сарын цалингаа, 1980 онд энэ стандартаа өөрчилж 2 сарын цалинтай дүйцэхүйц байх ёстой хэмээн сурталчилжээ.

Харин Япон улсад сарын цалингийн хэмжээ Америктай адилгүй байсан тул 1970 оноос хойш алмаз эрдэнийн сүйн бөгж худалдан авахдаа, дунджаар 3 сарын цалин зарцуулах ёстой гэсэн стандарт тогтжээ. Дашрамд Япон улс үнэт эдлэлийн буюу алмаз худалдан авалтаараа дэлхийд тэргүүнд эгнээнд жагсаж байна.

Хайртай бүсгүйтэйгээ алмаз эрдэнийн бөгжөөр сүй тавьдаг соёл нь Азийн болон дэлхийн томоохон орнуудад улам дэлгэрч байгаа ч улс орон бүрийн цалингийн хэмжээнээс хамаарч, хэдэн сарын дундаж цалинтай нь дүйцэх ёстой вэ гэдэг стандарт харилцан адилгүй. Гэхдээ л найз бүсгүйчүүдийн дунд хэн нь хамгийн том алмаз зүүсэн бэ гэсэн өрсөлдөөн орон болгонд адилхан байх нь. 

Алмазын үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ? 
ДЭЛХИЙ ДАХИНД АЛМАЗЫН ҮНЭ ЦЭН, ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛОХДОО ДАРААХ 4C ЗАРЧМЫГ АШИГЛАДАГ

Color-өнгө

Цагаан өнгөтэй алмаз нь хамгийн өндөр үнэлгээтэй бөгөөд шаргал туяатай болох тусам үнэ нь буурдаг байна. Алмаз эрдэнийн чулуу нь цагаанаас гадна 12 өнгө бий. Үүнд улаан, шар, улбар шар, ногоон, цэнхэр, ягаан, нил ягаан, хөх ягаан, бор, саарал, хар зэрэг өнгөнүүд багтана. Эдгээр өнгийн алмазуудыг FANCY DIAMOND хэмээн тусгайлан ангилж, өндөр үнэлгээгээр худалдаалдаг.

 

Clarity-тунгалагшилт

Алмаз чулуу нь хэр тунгалаг, дотроо сэв, толбо, хогшилт, цууралт байхгүй эсэхээс хамааран үнэлгээ нь өсдөг. Flawless нь маш тунгалаг, цэвэр ховор чулуу, VVS нь /very very slight/ буюу үл мэдэгдэх сэвтэйг илтгэнэ, VS /very slight/ нь нүдээр харахад сэвгүй харагддаг бол S /slight, I /included/ ангилал нь нүдээр харахад сэв, толбо, цууралт нь харагдахаар байдаг. Дэлхий дахинд Flawless буюу тунгалаг алмаз нь маш ховор өндөр үнэтэй бөгөөд үнэт эдлэлд VS1-ээс дээш ангиллыг дээд ангилалд тооцож, I1-VS2 ангиллыг дундаж, I2 aнгиллаас доош алмазыг дундаас доогуур буюу Economic үнэлгээтэй хэмээн авч үздэг. 

 

Cut-зүсэлт

Алмаз төдийгүй ямар ч эрдэнийн чулууг хэрхэн зүсэхээс шалтгаалж чулууны гялтганах чанар болон харагдах үнэ цэнд шууд нөлөөлдөг. Нэг ёсондоо, хэт гүнзгий, хэт гүехэн, тэгш хэмгүй зүсэх нь чулууны үнэ цэнийг бууруулдаг юм. Мөн ямар хэлбэрээр /round cut, princess cut, radiant cut, emerald cut, pear, heart/ ямар зүсэлттэйгээр засах нь үнэлгээнд шууд нөлөөлдөг. 

Carat-жин

1 карат гэдэг нь 200 мг буюу 0.20 грамм байдаг. Зах зээлд алмаз эрдэнийн чулууны өртөг өндөр байгаагийн учир нь 250 тонн чулуунаас 1 карат байгалийн алмаз олборлодогт орших юм.

Хөрөнгө оруулалтын түвшний алмаз гэж юу вэ?

Байгалийн алмаз эрдэнийн чулууг, үр хойчдоо өвлүүлэх өв хөрөнгө хэмээн үздэг. Гэхдээ бүх алмазыг хөрөнгө оруулалтын түвшний алмаз гэж ойлгож болохгүй. Дэлхийн топ алмазын байгууллагуудын зөвлөснөөр хамгийн багадаа 1.01-1.49 карат бүхий зүсэлт сайтай, VS2-оос дээш тунгалагшилтай, D-ээс H өнгөтэй алмазыг нь хөрөнгө оруулалтынх гэж үздэг. 

Лабораторийн алмаз болон алмазтай дүйцэх үнэт чулууны тухайд:

Өмнө дурдсанчлан 250 тонн хөрс, чулууг шигшиж байж 1 карат байгалийн алмазыг олборлодог гэхээр 130 сая карат алмазыг 1 жилд олборлоход ямар их хэмжээний газар, шороо, байгаль дэлхийг сүйтгэж буйг төсөөлж болно. Мөн олборлолтын явцад компаниуд орон нутгийн иргэд болон бага насны хүүхдүүдийг хууль бусаар ажиллуулдаг, алмаз олборлолтоос олсон мөнгөөр терроризм /blood diamond/ санхүүжүүлдэг нь нууц биш. Эдгээр шалтгаанаас үүдэн байгалийн алмазаас татгалзах давлагаа үүсэж, эх дэлхийгээ сөнөөхгүй байхыг эрхэмлэсэн шинэ үе гарч ирснээр лабораторид ургуулсан алмаз /Lab diamond/ эсвэл алмазыг орлох аргаар ургуулсан /Мoissanite/ оддын алмазыг хуримын бөгжөөрөө сонгож байгаа нь орчин цагт тренд болж байна. 

CYMBOL брэндийн үнэт эдлэлүүд бүгд АНУ-д үйлдвэрлэгддэг бөгөөд хамгийн өндөр түвшний Lab diamond, Moissanite болон байгалийн алмазыг эх орондоо нэвтрүүлэн худалдаалж байна. АНУ-ын алмаз үйлдвэрлэлийн топ брэндүүдийн үйлдвэртэй гэрээлж ажилладаг дизайнеруудын, байгалийн алмазан үнэт эдлэлийг үйлдвэрийн үнээр Монголдоо болон АНУ-д борлуулж байна. Эрхэм та байгалийн алмаз, ургуулсан алмаз, тансаг бөгөөд чамин үнэт эдлэлүүдийг сонирхож байвал CYMBOL үнэт эдлэлийн дэлгүүрүүдийг сонгон үйлчлүүлээрэй. 

Хаяг: Талбайн зүүн талд Централ Тауэрийн 2 давхарт CYMBOL Diamonds.
Хаяг: Зайсан Скүэрийн 2 давхарт CYMBOL.
Утас: 72724646; 99638428; 88566866; 99098558