ТӨГС, ТӨГӨЛДӨР ШҮДНИЙ ГАЙХАМШИГ
2021.12.08

ТӨГС, ТӨГӨЛДӨР ШҮДНИЙ ГАЙХАМШИГ

Бидний тархи ердөө гурван секундийн дотор анх уулзсан хүнийхээ талаар дүгнэлт хийх чадвартай гэдгийг та мэдэх үү?

Нүүр дүүрэн инээмсэглэлийг тодотгох төгс, гоо сайхан шүд хэн бүхний харцыг булааж, өөртөө итгэлтэй дулаахан сэтгэгдэлийг бусдад үлдээж чаддаг. Харин өөрийн мэт харагдуулдаг, урт, удаан эдэлгээтэй, өөгүй, цэвэрхэн, цагаан шүдийг циркон бүрээсээр л шийдэж чадна. Хамгийн чухал нь энэ үйлчилгээг та сонгохдоо туршлагатай, чадварлаг эмчтэй, тоног төхөөрөмж сайтай эмнэлгийг сонгох хэрэгтэй.

Яагаад гэвэл мэргэшсэн чадварлаг эмч, чанартай сайн бүтээгдэхүүнийг, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг мэргэжлийн дагуу ашиглаж чадаж байж, таны шүдийг төгс, төгөлдөр гоо сайхан болгож чадна. Яг ийм үйлчилгээг чанарын өндөр түвшинд, хариуцлагатай, итгэмжтэй хийж байгаа хамт олон бол “Мөнгөн дент” эмнэлэг.

Нүүр амны согог засал Ахлах зэрэгтэй их эмч Ж.Цэрэн-Өлзий, “Шүдний ерөнхий эмчилгээ судлал“ ахлах зэрэгтэй их эмч Ц.Мөнгөнзул

Өндөр өртөгтэй тоног төхөөрөмж шаардлагатай циркон бүрээсийг тусгай багажаар зорж, хатааж, бэхжүүлж, өнгөлдөг. Энэ аппарат манай улсын ихэнх шүдний эмнэлэгт байдаггүй, иймд гуравдагч лабораторид өгч хийлгүүлдэг учраас алдаа гарах эрсдэл өндөр байдаг байна. 

Sirona Cad Cam аппаратыг автомашины ертөнцөд тэргүүлэгч “Mercedes Benz”-тэй зүйрлэдэг.

“Мөнгөн дент” эмнэлэг нь Герман улсын “Sirona Cad Cam” хэмээх гурван багц тоног төхөөрөмж бүхий өөрийн лабораторийг ажиллуулдаг бөгөөд өөрөө үнэтэй материалаар хийгддэг цирконы материалд ХБНГУ, Япон, БНСУ, БНХАУ-ын олон улсын стандартад нийцсэн хамгийн сайн материал ашиглаж байна.

Циркон бүрээс багадаа 10 жилийн настай байдаг. Хэрвээ та гамтай байвал түүнээс ч олон жил байхад ямар ч асуудалгүй. Гэхдээ цирконоо гэмтээсэн тохиолдолд буух эзэн, буцах хаягтай байх ёстой. Иймд Япон, БНСУ, ХБНГУ-ын Анагаах ухааны их сургуульд нүүр ам судлалын эмчээр мэргэжил эзэмшсэн тус эмнэлгийн туршлагатай эмч нар 15 жилийн турш үйлчлүүлэгчдээ циркон бүрээсний үйлчилгээ үзүүлж, 6 сараас нэг жилийн баталгаа гарган өгч, байнгын харилцаа холбоотой ажиллаж байна.

Okayama их сургуулийн профессор, Shimono Tsutomu

Мөнгөн дент эмнэлэгт япон улсын профессор эмч Shimono Tsutomu зөвлөхөөр ажиллаж байна. Тэр нарийн мэргэжлийн эмчилгээг хянаж, зөвлөгөө, сургалт өгч ажилладаг тул бид чанартай үйлчилгээг танд үзүүлнэ.

Сайхан шүдний нэг гайхамшиг нь үг хэлэх шаардлагагүйгээр өөрийгөө хэн бэ гэдгийг бусдад илэрхийлэх алтан боломж болдог. Энэ боломжийг танд олгох “Мөнгөн дент” эмнэлэг үйлчлүүлэгчээ тэргүүнд тавьж, тав тухтай орчинд, урьдчилан цаг авч, зөвхөн танд зориулсан v.i.p үйлчилгээг үзүүлж байна.

Маршал таун, Кинг tower 125 байр

Цаг авах утас: 7720-0888, 8040-4030