2021.06.22

Ц.Мөнх-Оргил: Хууль, хяналтын байгууллагын ажилтнуудын нийгмийн баталгааг нэг түвшинд аваачих нь зүйтэй

УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.мөнх-Оргил:

Хууль хяналтын байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг хаа, гуяар нь салгаж байгаа юм биш. Харин хаа, гуяар нь салгасан зүйлийг шийдэх гээд байгаа юм. Жишээ нь хөдөө орон нутагт суманд ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч нэмэлт аваад байгаа гэтэл хөдөө орон нутагт сумаас зайдуу шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаа залуучууд нэмэлт авдаггүй. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад хөдөө орон нутагт шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэжилдээ дуртай залуус цагдаа, онцгой байдал уруу шилжих нүүдэл үүсээд байгаа учраас энэ асуудлыг яриад байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn