УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.04.27

Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон юм.

Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хүргэлээ. Түүний хэлсэн үгийг бүтнээр нь хүргэе.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2017 оны 04 дүгээр сарын 19, 25-ны өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцпээ.
Хууль санаачлагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт шинэчлэгдэж, алба хаагчийн нийгэм, улс төр, эдийн засгийн баталгааг хангах, ял, шийтгэлийн төрөл, хэлбэрийг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нийцүүлэх, хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх, ял, албадлагын арга хэмжээг ялгамжтай эдлүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон хяналтын системийг нэвтрүүлэх зэрэг боломж бүрдэх юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаархи Хууль зүйн ^айнгын хорооны сауал. дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхааралд тавьсанд баярлалаа.