2021.05.18

Б.Баярсайхан: Тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хэзээ хийх вэ?

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.05.18) 11 цаг 12 минутад эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"2020.04 сараас эхлэн 2021.07.01 өдрийг хүртэл нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг чөлөөлж, иргэдийг цар тахлын хүнд үеийг даван туулахад Монгол Улсын Засгийн газар чухал шийдвэр гаргаж, маш сайн ажилласан. Зөв арга хэмжээ байсан. Үүнийг цаашид эдийн засгийг сэргэх хүртэл үргэлжлүүлж болох уу гэсэн асуултууд иргэдээс ирж байсан. Гэтэл энэ хуулийг 7 сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлээд явбал иргэд, ААН, Улсын төсөвт илүү хэмнэлттэй, ээлтэй шийдвэр болно гэж ойлгож байна. Тиймээс 2 зүйлийг асууя.

1. Яагаад 1%-иар бууруулж байгаа вэ? Үүнийг 2-3% бууруулах боломж байгаагүй юу?

2. Тэтгэврийн хэмжээ бага, тэтгэвэр тогтоолгох систем нь учир дутагдалтай байгааг бид мэднэ. Ялангуяа өндөр настнуудын зүйгээс тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөг болгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг ирүүлдэг. Энэ чиглэлд тэтгэврийн санд хийх менежментийн өөрчлөлт, ойрын хугацаанд шийдэх боломж байгаа юу?"

Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа, хуулийн төслийн санаачлагч Г.Ганболд нар хариуллаа. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn