2021.04.22
О.Цогтгэрэл: Үндсэн хуулийн цэцийн энэ удаагийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй байх ёстой.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Цэцийн үйл ажиллагаанд захиалга орж ирж байна. Итгэл үнэмшил ард түмэнд төрөхгүй байна. Энэ сонгуультай л холбоотой. Эрх баригч нам зарим намуудаа сонгуульд оруулахгүй, зарим өрсөлдөгчөө ам авч барилдах,заримын хавсарга намаар оруулах, зарим намуудыг өөртөө нэгтгэх гээд ийм бодлого яваад байна. Өөрсдийнхөөрөө мундаг нүүдэл хийж байна гэж бодож байгаа.
Харин ард түмэн юу болж байгааг харж байна. Сонгох, сонгогдох эрх чөлөө уруу халдаж байна.Үндсэн хуулийн цэц парламент ёс уруу халдаж байна. 2016 онд ч гаргаж байсан.Үндсэн хуулийн цэц үнэт зүйл уруугаа харах цаг болжээ. Эрх баригч нам бас дүгнэлт хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн цэцийн энэ удаагийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй байх ёстой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn