2021.04.22

Н.Ганибал:Цэцийн гишүүд УИХ-ын хууль тогтоох эрхийг булаасан үйлдэл гаргалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын гишүүдийн нэрсийг хэлье. Одбаяр даргалагчаар ажилласан Солонго, Баясгалан, Эрдэнэбулган, Туулхүү гэсэн ийм бүрэлдэхүүнтэй хуралдсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд удс төрийн золиос болж УИХ-ын гаргаагүй хуульд маргаан үүсгэж дүгнэлт гаргаж, Үндсэн хуулийн хямрал уруу түлхсэн.

Үндсэн хуулийн 66-2,1-т тодорхой заасан.Үндсэн хуулийн цэц нь дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна гэж тодорхой заасан. Үүнд хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн болон бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол улсын гэрээ үндсэн хуульд нийцэж байгаа эсэх.

Харамсалтай нь УИХ-аар гараагүй шийдвэрт дүгнэлт гаргаж байгаад харамсаж байна.Үндсэн хуулийг зөрчиж сонгууль хийх зүйл гаргаж байна. Энэ нь яваандаа хууль бус сонгууль болох ийм асуудал уруу түлхэж байна. Өнөөдөр Монгол улсын төрийн тэргүүнийг хууль бусаар булаан авахаар дүгнэлт гаргаж байгаа Цэцийн гишүүд УИХ-ын хууль тогтоох эрхийг булаасан үйлдэл гаргалаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn