2021.04.22

Ц.Туваан: Монгол Улс парламентийн засаглалтай, энэ зарчим хаачсан бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:  

Монгол улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Энэ үйл явц үргэлжлээд УИХ-аар ороод явж байна. Цэцийн хуралдаанаас харагдаж байна. Хууль бус зүйлийг дунд суудал,байнгын хороодоор шийдээд явж байна.

Бага суудлын хуралдааны шийдвэр хаачсан бэ? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зөвхөн 5 хүний сонгогдох эрхийг хасах гэж гарсан уу? Өнөөдрийн энэ асуудал бас л тохиолдол уу? Цэц ямар хурдан шийдвэр гаргадаг болсон юм бэ? Монголд 6 жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байна уу? Монгол улс парламтентийн засаглалтай, энэ зарчим хаачсан бэ?

Хэрвээ 2025,2020 он гээд байвал энэ онын өөрчлөх хууль өргөн баръя.Энэ эрчээрээ хурдан шийдээд өгөөрэй. Би хариуцлагатай хэлье. АН 50 мянга байтугай 5 доллар гадаадын компанид өгөөгүй. Манайх баян нам биш. Ер нь улс төрийн намуудын хуулийг яаралтай шийдэх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn