2021.04.22

Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намууд бүгд хуулиа дагаж, мөрдөх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Хэн нэгэн улс төрч биш, хууль дагах тухай ярих хэрэгтэй. Үндсэн хуулийн 64,1-т Монгол улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэсэн байна. Тийм учраас дүгнэлтийг хүлээж авах ёстой.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвших талаар маш тодорхой зааж өгсөн. 32-дээр 50 наас дээш,сүүлийн 5 жил байнга эрх орондоо оршин суусан Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа сонгоно гэж хуульчилсан. Энэ заалтад нэг л удаа сонгоно гэж заасан.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахиж сонгогдож болохоор оруулж ирсэн нь асуудалтай байна.Иймд энэ хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Цэцийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн асуудал их гарч байна.

Дүгнэлт гарсны дараа АН, болон Ерөнхийлөгчийн зүгээс удаа дараа хууль бус мэдээлэл хийсэн. АН АНУ-ын Пиа-Ар байгууллагатай гэрээ хийсэн мэдээлэл гардлаа. Хэрвээ энэ үнэн бол хууль зөрчсөн асуудал. Улс төрийн намууд бүгд хуулиа дагаж, мөрдөх ёстой.    

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn