2021.03.16

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Цогтгэрэл:

 "АН-д бүрэн шинэчлэл хийгдэх ёстой гэж боддог. АН гадагшаа бодлого чиглэлээ ярьдаггүй. Дотооддоо хямарсан улс төрийн байгууллага болон хувирсан. Иймд гадагшаа тэмцдэг, гадаад өрсөлдөөнтэй болчихвол эв нэгдэл гэдэг зүйл аяндаа бий болно. АН илүү хурдтай, цахим, нийгмийн бүлгүүдэд хүртээмжтэй, иргэд төр хоёрын хоорон дахь холбоос нам болон өөрчлөгдөх ёстой" гэлээ.