Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Зөрчил байвал аль зүйл заалт нь зөрчилтэй, зөрчлийг арилгах замыг зааж өгнө гэсэн байна. Үүнийг хийж амжих уу? Тийм баг бүрэлдэхүүн байна уу? Шинжилгээг нь мэргэжлийн институт хийдэг та бүхэнд тийм боломж бололцоо байна уу? Эрх зүйн дүгнэлтийг хууль хэлэлцэхээсээ өмнө хийх хэрэгтэй. Хууль санаачлагийг хийж байгаа баг өөрөө үүнийг эхлээд шалгах ёстой.
Өргөн барьсан хууль батлагдахгүй явсаар байгаад парламентийн хугацаа дуусчихна. Энэ хууль нийгэмд хэрэгтэй, цаг үеийн шаардлагыг хангах ёстой, эрх зүйн харилцааг зохицуулж чадахгүй байна гээд хуулиа түлхэхээр парламент дээр ийм зөрчилтэй хууль гарах гэж байна гээд өөрсдийгөө аваад гарах нь. Харин хууль санаачлагч нь зөрчилтэй, ашиг сонирхолтой хууль санаачилсан гэж хувирах гээд байна.