2020.10.28

Ж.Сүхбаатар: Хүний эрхийн асуудалд зайлшгүй хуулзүйн дүгнэлт гаргах хэрэгтэй

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа.  “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа:

Эрх зүйн дүгнэлт гэдэг нь өөр асуудал юм. Энэ нь онолын хичээл ном заалгаж байгаа ойлголт. Хуулийн дүгнэлт гаргах гэж байгаа учраас бид үүнийг зөв бичиж сурах хэрэгтэй.

Эрх зүйн дүгнэлт гаргахдаа хууль дээдлэнэ, хараат бус бие даасан байна. Энэ нь мэргэжлийн үүднээс, бодитой хандах тухай ярьж байна. Гол нь мэргэжлийн байснаар бие даасан, бодитой хандана. Үүнийг тодорхойлж өгөх ёстой юм.

Та бүхэн зөв гээд тавьчихдаг хэрэв цэцээр ороод илэрхий алдаатай буруутай бол яах вэ? Та бүхний гаргасан асуудал дээр хэн хариуцлага хүлээх вэ? Үр дагаварын асуудал байна. 

Бүх асуудлаар дүгнэлт гаргана гэж байхгүй. Мэргэжлийн дүгнэлт гаргагч нар зүгээр суугаад тавихгүй. Бүгдэд нь тавих нь буруу. Хүний эрхийг хандсан асуудлаар заавал дүгнэлт гаргаж баймаар байна. Тэр дүгнэлтээсээ Хүний эрхийн дэд хороо түүнийг авч үздэг байх. 

Түүний асуултанд Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын дарга Түвшинжаргал хариуллаа.