2020.04.23

М.Оюунчимэг: УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийн шалгуур өндөр нэр цэвэр байх естой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Улсын их хурлын хяналт шалгалттай холбоотой асуудал хамгийн чухал. Байнгын хороод болон УИХ-ын зүгээс гаргасан шийдвэр дунд шатандаа хэрэгжихгүй байх эсвэл араас нь нэхэл дагуул болж хариуцлага ярьж байж богино хугацаанд хэрэгждэг байдал нь хөгжлийг удаашруулж байна.

Энэ хуулийн 39 дүгээр зүйл дээр заалтууд орж ирж байна. Хууль өөрчлөгдөөд гарах нэг хэрэг энэ маань өөрөө дунд болон доод шатанд хэрэгждэг байх нь маш чухал. Бидний оруулсан энэ заалтыг тухайн байгууллага зайлшгүй хэрэгжүүлнэ хэрэгжүүлэхгүй бол тухайн байгууллага аж ахуйн нэгжүүд албан тушаалтануудад хариуцлага тооцох асуудлыг ямар түвшинд ярих вэ гэдгийг хэлж өгөөч. 

Мөн УИХ-ын нэр хүнд унах нэг шалтгаан бол олон жил сонгогдсон гишүүд бие биенийхээ алдаа оноо, идэж ууснаар хэрэлддэг энэ нь зурагтаар үзэж байгаа иргэдэд таагүй сэтгэгдэл үлдээдэг гэж ярьдаг. УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийн шалгуур өндөр нэр цэвэр байх естой. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.