2019.10.22

М.Билэгт: ЭМД-аараа эрүүл байх, эрт оношлуулах, чирэгдэлгүй үйлчлүүлэхэд Эрүүл мэндийн яам анхаармаар байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороны /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл дээр эрүүл мэндийн даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах хүн байхгүй байгаа. Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад анхаараарай. Иргэд эрүүл мэндийн халамж үйлчилгээ авахдаа эмчээ сонгох шаардлагатай.

Хан-Уул дүүргийн хүн Чингэлтэй дүүргийн эмчид үзүүлж болно. Гэтэл энэ үйлчлэхгүй байна. Мөн мэс заслын эмч сувилагчид цалин урамшуулал нэмэхэд анхаараарай. Анхан шатны тусламж үйлчилгээ өрхийн хэд хэдэн эмнэлэгийн дунд нэг поликлиник байгуулахад анхаарч ажиллаарай.

М.Билэгт: ЭМД-аараа эрүүл байх, эрт оношлуулах, чирэгдэлгүй үйлчлүүлэхэд Эрүүл мэндийн яам анхаармаар байна. Иргэд эрүүл байж Монгол улс оршин тогтноно.